Б.ДОЛЖИНЖАВ

Хуш модны самрыг есдүгээр сарын 15-наас эхлэн байгаль хамгаалагчийн зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэх зохицуулалттай байдаг. Гэтэл иргэн Э “Ойн тухай хууль” зөрчин хуш модны самар зөвшөөрөлгүй түүж бэлтгэн, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар илрүүлжээ. Тус иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 490 мянган төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногдуулсан байна.

Эх сурвалж:www.polit.mn