“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад долоон жилийн ял оноов

0
хуваалцах
235
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

“Эрэл" компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэн нарт холбогдох залилах, мөнгө угаах, эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр өдөр үргэлжилж шийдвэрээ гаргалаа. Шүүхээс Б.Эрдэнэбатыг гэм буруутайд тооцож, долоон жилийн хорих ял оноов. Мөн Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Баярсайханд олгохоор шийдвэрлэлээ. Харин Д.Сэргэлэн энэ хэрэгт хамтран оролцсон нь нотлогдоогүй тул цагаатгалаа.

Эх сурвалж:www.polit.mn