Асасэкирюү Б.Дашням энэ өдөр мэндэлжээ

0
хуваалцах
280
үзсэн

Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа наймдугаар сарын 7-нд мэндэлсэн алдартны талаар товч мэдээллийг хүргэж байна.

Асасэкирюү буюу Б.Дашням нь 1981 оны 8 сарын 7-нд мэндэлсэн байна. Японы мэргэжлийн сумо бөхөд хөл тавьсан анхны монгол сумочдын нэг Асасэкирюү Б.Дашням 1997 онд Японд очиж, сумо бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2000 оны тэргүүн башёд сумогийн дэвжээнд гарч байсан билээ. Тэрбээр 2003 оны хаврын башёгоос Макүүчи зиндаанд дэвшин барилдсан юм. Дээд зиндаанд 57 башё барилдахдаа тусгай шагнал таван удаа хүртэж, сэкиваки цолонд хүрч байлаа. Асасэкирюү Б.Дашням 2016 оны Кюүшюү башёд Макүшита зиндаанд унах хүртэл амжилт нь буурч, цолтой бөхчүүдийг тодорхойлдог Сэкитори хэмээх статусаа алдсан юм. Ийнхүү зодог тайлах шийдвэр гаргасан бөгөөд зодог тайлсны дараа сумо бөхийн ертөнцдөө үлдэж, ояката болох хүсэлтэй тул 2017 оны дөрөвдүгээр сард Япон улсын иргэн болсон юм. Асасэкирюү цаашид Нишикижима ояката нэр авч, ижил нэртэй дэвжээг тэргүүлэн ажиллахаар болжээ. Тэрээр 2018 онд зодог тайлсан бөгөөд Асасэкирюү Бадарчийн Дашнямын зодог тайлах ёслол Японы нийслэл Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болсон байна.

Эх сурвалж www.zms.mn