Б.ТУУЛ 

Холливудын жүжигчин Эван Макгрегорийн Монголоос үрчилж авсан Жамьян охин 19 нас хүрчээ. Тэрээр 2006 онд охиныг дөрвөн настай байхад нь үрчилж авсан юм. Энэхүү зураг нь бидний сайн мэдэх “Том загас” киноны гол дүр, Америкийн алдарт жүжигчин Эван МакГрегорийн "Doctor Sleep" киноны олон улсын  нээлтийн улаан хивсний ёслолын үеэр охин Жамьянтайгаа хүрэлцэн ирсэн үеийн зураг юм. Тэрээр Еве Мавракис гэх бүсгүйтэй танилцаж гэр бүл болсон ч  удалгүй салсан бөгөөд өдгөө дөрвөн охины эцэг билээ. Мөн алдарт жүжигчин маань баруун гар дээрээ өөрийн хайрт эхнэрийнхээ болон охидынхоо нэрийг шивүүлсэн байдаг аж. Эван Макгрегор хүүхдийн төлөөх үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог нэгэн бөгөөд “UNICEF”-ийн сайн үйлсийн аянд ч мөн хувь нэмрээ идэвхтэй оруулдаг нэгэн юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.7  БААСАН № 151 (6376)