Т.САЙХАН

"Эрэл” компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, түүний эхнэр бөгөөд компанийн хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэн нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжиллээ.  Тэднийг “Номин холдинг”-ийн  УЗ-ийн дарга Ш.Баярсайханаас 20 тэрбум төгрөгийг залилсан гэх үндэслэлээр шүүж байгаа аж.Энэ талаар Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Оюунцэцэг тайлбар өгөхдөө “Шүүх хуралд хохирогч тал хоёр, шүүгдэгч тал гурван өмгөөлөгчтэй оролцож байгаа ба яллах дүгнэлтээр “Номин холдинг” компанийн тэргүүн Ш.Баярсайханаас 20 тэрбум төгрөгийг залилсан гэсэн эрүүгийн хэрэг үүсч ирсэн” гэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.7  БААСАН № 151 (6376)