Б.ДОЛЖИНЖАВ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Батбаатарыг томиллоо. Д.Батбаатар нь хуульч мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр зэрэгтэй. Тэрээр 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм.

Ажилласан байдал:

  • 1986-1989 онд Архангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хуулийн хэлтэст ахлах зөвлөх
  • 1989-1990 онд Налайх дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Зохион зааварлах хэлтэст зохион байгуулагч
  • 1990-1992 онд Улсын Бага Хурлын Тамгын газарт зөвлөх
  • 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 1996-1998 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн багш
  • 2000-2001 онд Улсын Их Хурлын даргын зөвлөх
  • 2001-2002 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2002-2008 онд Улсын Мэргэжлийн Хяналтын газрын дарга
  • 2008-2010 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2010-2011 онд Өмнөговь аймаг дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч
  • 2011-2013 онд “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал
  • 2013-2014 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга
  • 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга
  • 2015-2020 онд Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэгийн ерөнхийлөгч
  • 2016-2020 онд “Мошеа Эко” компанийн захирал
  • 2017 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажилласан.

Эх сурвалж:www.polit.mn