Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал эхэллээ

0
хуваалцах
216
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Ш.Батхүү нарт холбогдох долоон эрүүгийн хэргийг хэлэлцэж эхэллээ. “Жаст групп”-ын захирал Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглан залилах, хуурамч баталгаа гаргах, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, үнэгүйдүүлэх зэрэг байдлаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан залилан, санхүүгийн луйврын долоон төрлийн гэмт хэргийг үйлдсэн хэмээн буруутгагдаж байгаа юм.

Дараах долоон хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт гаргаж шүүхэд хүргүүлээд байна. Үүнд:

  1. Ш.Батхүү нь Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг Зээлийн батлан даагчаар оролцуулах баримт бичгийг хуурамчаар үйлдэн, төлбөр төлүүлэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.12.1 зүйл ангиар,
  2. Ш.Батхүү нь О.Хүрэлбаатар, Л.Бадамцэцэг, И.Амраа нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “Жаст групп” компаниас Хадгаламж банк /одоогийн Төрийн банк/-тай төлбөрийн баталгаа, банкны баталгааны гэрээ байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2.1 дүгээр зүйл ангиар,
  3. Эдуард Сүрэнгийн нэхэмжлэлээр Ш.Батхүү нь “Олон овоот гоулд” компанийн зээлийн төлбөрт Хадгаламж банк /одоогийн Төрийн банк/-наас төлбөр гаргах, тус банкийг хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн 21.1.1 зүйл ангиар,
  4. Эдуард Сүрэн нь Г.Алтан, Ш.Батхүү нартай үгсэн тохиролцож, бүлэглэн  Хадгаламж банк /одоогийн Төрийн банк/-ийг зээлийн батлан даагчаар оролцуулж зээлийн төлбөрийг төлүүлэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3.2.2.1 зүйл ангиар,
  5. Ш.Батхүүгийн  зүгээс “Мах Маркет”, “Жаст Ойл”, “Олон овоо” компанийн хувьцаа болон “Жаст групп” компанийн өмчлөлийн 12 орон сууц, үл хөдлөх хөрөнгийг  бэлэглэл болон худалдах гэрээгээр дамжуулан шилжүүлж өмч хөрөнгийг үнэгүйдүүлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 18.6.2.2 дугаар зүйл ангиар,
  6. Ш.Батхүү нь “Стандарт банк”-наас хуурамч материал бүрдүүлж зээл авсан, Эрдэнэт үйлдвэрт хохирол учруулсан, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Ч.Ганзориг  үгсэн тохиролцож, бүлэглэн гүйцэтгэсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.12.1 дүгээр зүйл ангиар,
  7. Ш.Батхүү нь баримт бичиг хуурамчаар үйлдсэн, Эрдэнэт үйлдвэрт  ноцтой хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.2.2 зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ.

Эх сурвалж:www.polit.mn