Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд наймдугаар сарын 5-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Америкийн сансрын нисэгч Нил Алден Армстронг 1930 оны 8 сарын 5-нд АНУ-ын Охайо мужийн Вапаконета хотод төржээ. Тэрээр  сансрын нисгэгч, туршин нисгэгч, их сургуулийн профессор хүн бөгөөд хүн төрөлхтний түүхэнд саран дээр хөлөө тавьсан анхны хүн юм. Анх 1966 онд Охины орд-8 Gemini хэмээх санрын хөлгөөр сансарт нисчээ. Тухайн нислэгийн үеэр тэр анх удаагаа сансрын хоёр хөлгийг сансарт холбох үйл ажиллагааг нисгэгч Дэвид Скоттой хамтран хийсэн байна. Армстронг хоёр дахь удаагаа буюу нислэгээрээ Аполло-11 хөлгөөр сансарт нисэн  1969 оны 7 сарын 20-нд  дэлхийгээс анх удаа саран дээр хөлөө тавьсан хүн болж байжээ. Нислэгийн үеэр Армстронг нисгэгч Базз Олдрины хамт саран дээр газардан 2 цаг хагасыг сарны гадаргуу дээр өнгөрөөсөн. Харин энэ үед тэдний багийн Майкл Коллинс Удирдлагын Модуль дотор үлдэж, тойрог замд тэднийг хүлээж байв. Энэ амжилттай аяллынхаа төлөө Армстронг Конгрессын Сансрын Гавъяаны Медаль хүртсэн байна. Сонирхуулахад  “Apollo 11” хөлгийн нислэгийн төлөвлөгөөний хуудсуудыг пүрэв гарагт Нью-Йорк хотноо үнэ хаялцуулж, 62.5 мянган ам.доллароор худалджээ. Энэ тухай дуудлага худалдааны “Christie's”ордны цахим хуудсанд мэдээлсэн байна. Олдрины гарын үсэг болон сансрын нисэгчдийн ажлын тэмдэглэл бүхий хоёр хуудсаас гадна өөр 130 гаруй эд зүйлийг худалджээ. Тухайлбал, “Apollo 11” хөлгийн нислэгийн төлөвлөгөөний эцсийн хувилбар 40 мянган ам.доллар, Сарны гадаргуу дээр авахуулсан Нил Армстронгийн зураг 32.5 мянган ам.доллар, Нил Армстронгийн багийн гурав дахь гишүүн Майкл Коллинзтой хамт авахуулсан зураг 25 мянган ам.долларын үнэ хүрч зарагдсан байна. Дээрх дуудлага худалдааг Саран дээр хүн анх удаа хөл тавьсны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан байна. Тэрээр сансрын нисгэгч болохоосоо өмнө Армстронг АНУ-ын Тэнгисийн хүчинд алба хааж, Солонгосын дайнд оролцож байжээ.

Эх сурвалж www.zms.mn