Б.ДОЛЖИНЖАВ

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо. Шүүгдэгч Б.Батзоригийг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг  таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 13 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  өнгөрсөн сарын 22-ны өдөр хүлээн авсан.

 Эх сурвалж:www.polit.mn