Т.САЙХАН

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн зургадугаар сарын 2-ны өдөр "Эрэл" группийн ТУЗ-ийн дарга  Б.Эрдэнэбат, “Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэн нарт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.  Улмаар хэлэлцүүлгийн урьдчилсан хэлэлцүүлэг болж,  гэм буруугийн шүүх хуралдааныг маргааш буюу 2020 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 13:30 цагт товлоод байна.

“Эрэл” группийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /Мөнгө угаах/ заалтад зааснаар /Мөнгө угаах/ гэмт хэрэгт, Д.Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Мөнгө угаах/ хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг. 

Эх сурвалж:www.polit.mn