Т.САЙХАН

ЭМЯ-наас /08.04/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус-Монголд

Улсын хэмжээнд дөрвөн лабораторид нийт 611 хүнд шинижлгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна.  Тухайлбал,

  • Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ,
  • Долдугаар сарын 27-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний давтан шинжилгээ,
  • Ажиглах байранд ажиллаж байгаа 35 эмч, эмнэлгийн ажилчдын шинжилгээ,
  • Сувиллын ажиглалтад байгаа долоон хүний давтан шинжилгээ,
  • Алтанбулагаар орж ирсэн жолооч нарын шинжилгээ,
  • Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нийт дөрвөн хүний шинжилгээ багтаж байна.

Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиодол 293 үүнээс эдгэрсэн 230, эмчилгээнд 63 хүн байгаа. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 59 нь хөнгөн, гурав нь хүндэвтэр, нэг хүний биеийн байдал хүнд байна" ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв. 

Коронавирус- Дэлхийд

Дэлхий дахинаа 18,214,000 хүн өвчилж,  695,000 хүн эндсэн бол 11 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. 

Коронавирус- Хөрш улс оронд

ОХУ-д 24 цагийн дотор 5394 хүн өвчилж, 78 хүн эндсэн бол БНХАУ-д 110 тохиолдол бүртгэгдсэний зургаа нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

Коронавирус-Японд

 Япон улсад өвчлөл эрчтэй нэмэгдэж байгаа. Тус улсад өчигдөр 694 хүн шинээр өвчилж, хоёр хүн энджээ. 

Эх сурвалж: www.polit.mn