Б.ДОЛЖИНЖАВ

Цэцэрлэгийн 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн талаар өчигдөр Нийслэлийн Боловсролын газраас мэдээлсэн. Цэцэрлэгт шинээр элсэн орж байгаа 3-5 насныхныг энэ сарын 17-21-нд уламжлалт аргаар бүртгэнэ. Хоёр настнуудыг элсүүлэхгүй. Харин өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн баталгаажуулах бүртгэлийг энэ сарын 24-28-нд зохион байгуулна. Элсэлт болон баталгаажуулах бүртгэлийг ажлын цагаар хамран сургах тойргийн дагуу харъяа цэцэрлэг дээр нь зохион байгуулах юм. 

Эх сурвалж:www.polit.mn