Д.ТРАМП "ТИКТОК"-ИЙГ ХОРИГЛОЛОО

0
хуваалцах
176
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан гэсэн шалтгаанаар Хятадын программ хангамжийн эсрэг арга хэмжээ авна гэж зарласан талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.  
Тэрээр “Дэлхий дахинаа алдартай видео контент бэлтгэдэг ТикТок аппликейшн Хятадын Коммунист намд мэдээлэл дамжуулж байсан” гэв. 
Түүний энэ мэдэгдлийн дараа ерөнхийлөгч Трамп АНУ-д ТикТок аппликейшнийг ашиглахыг хориглох захирамж гаргахаар төлөвлөж буйгаа зарлалаа. Мөн Бүгд найрамдах намын сенатууд “ByteDance”-ийн АНУ-ын үйл ажиллагааг зогсоох төлөвлөгөөг дэмжиж байна. 
Түүнчлэн АНУ-ын технологийн аварга компани “Майкрософт” “ТикТок”-ийг худалдан авахаар ярилцаж байгаа талаар тус компанийн гүйцэтгэх захирал Сатяа Наделла мэдэгджээ. Хятадын “ByteDance” компани эзэмшдэг ТикТок нь АНУ-д 80 сая идэвхтэй хэрэглэгчтэй юм. 


Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.4  МЯГМАР № 147 (6372)