БШУЯ: Оюутнуудыг гадаадад сургах асуудлаар сөрөг мэдээлэл гаргахгүй байхыг анхааруулав

0
хуваалцах
203
үзсэн

Т.САЙХАН

БШУЯ оюутнуудыг гадаадад суралцахтай холбоотойгоор мэдэгдэл гаргажээ. Тус яамнаас Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сард “Монгол Улсад нэн шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт”-ыг шинэчлэн баталсан. БШУ-ны сайд гадаад улсад иргэдээ дээрх мэргэжлээр сургахад эхний ээлжинд анхаарч ажиллах талаар гадаад орнуудын Элчин сайд нартай сүүлийн үед хийсэн уулзалтуудын үеэр хүсэлт тавьж байгаа гэжээ. 

Гэтэл дээрх ээлжит уулзалтын хүрээнд ярьж буй сургалтын талаарх мэдээллийг зарим иргэн, мэдээллийн хэрэгсэл улстөржүүлж, буруу ташаа ойлголтыг олон нийтэд түгээж байна. Энэ нь Засгийн газар хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилт, гадаадын их, дээд сургуульд суралцагсдын эрх ашиг, нөхцөл боломж, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай тул нэг талыг барьж, туйлширсан мэдээлэл түгээхгүй байхыг хүсье гэжээ.

Монгол Улсын Засгийн газар өнөөдрийн байдлаар ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, АНУ, Австрали, Франц, Болгар, Унгар, Польш зэрэг 21 улсын Засгийн газартай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу жил бүр тодорхой тооны оюутан, залуусыг дээрх орнуудад суралцуулж байна. 

Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2012 оноос хойш зөвхөн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2521 монгол оюутан суралцсан. 2019 оны байдлаар БНХАУ-ын Их, дээд сургуульд Засгийн газрын тэтгэлгээр болон хувийн зардлаар 10.100 монгол оюутан суралцаж байна.

Элчин сайд нартай албан ёсны уулзалт хийхэд хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй гэрээ, хэлэлцээрийг үргэлжлүүлэх, чанар, тоог нэмэгдүүлэх, салбарын хөгжилтэй холбоотой шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцож, хүсэлт гаргадаг уламжлалтай юм гэж БШУЯ-наас мэдээллээ.

Эх сурвалж:www.polit.mn

Robert hernandez
INSTEAD OF GETTING A LOAN,, I GOT SOMETHING NEW Get $5,500 USD every day, for six months! See how it works Do you know you can hack into any ATM machine with a hacked ATM card?? Make up your mind before applying, straight deal... Order for a blank ATM card now and get millions within a week!: contact us via email address:: Blankatmhacker007@yahoo.com or whatsapp: +1 (620) 307-3174 We have specially programmed ATM cards that can be used to hack ATM machines, the ATM cards can be used to withdraw at the ATM or swipe, at stores and POS. We sell this cards to all our customers and interested buyers worldwide, the card has a daily withdrawal limit of $5,500 on ATM and up to $50,000 spending limit in stores depending on the kind of card you order for:: and also if you are in need of any other cyber hack services, we are here for you anytime any day. Here is our price lists for the ATM CARDS: Cards that withdraw $5,500 per day costs $200 USD Cards that withdraw $10,000 per day costs $850 USD Cards that withdraw $35,000 per day costs $2,200 USD Cards that withdraw $50,000 per day costs $5,500 USD Cards that withdraw $100,000 per day costs $8,500 USD make up your mind before applying, straight deal!!! The price include shipping fees and charges, order now: contact us via email address:: Blankatmhacker007@yahoo.com or whatsapp: +1 (620) 307-3174