Монголын төмөр замчдын өдөр

0
хуваалцах
248
үзсэн


Б.ОЮУНЗУЛ 

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа Монголын түүхэнд наймдугаар сарын 3-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Монголын төмөр замчдын өдөр нь найм дугаар сарын эхний долоо хоногт болдог байна. Манай орны төмөр замын түүхийн хуудас 1938 оноос эхлэн бичигджээ. Анх 1938 онд Улаанбаатар - Налайхын хооронд нарийн төмөр зам тавигдаж, түүн дээгүүр уурын галт тэрэг давхиж эхэлжээ. Улаанбаатар - Налайхын төмөр замын гол үүрэг нь нийслэлийн үйлдвэр аж ахуйн газрууд, байгууллага, хүн амыг нүүрсээр хангах явдал байсан юм. Улаанбаатар - Налайхын төмөр замын урт 43 км, нарийн царигийн өргөн нь - 750 мм  төмөр зам байжээ. Эх оронд аюул нүүрлэсэн жилүүд болох өнгөрсөн зууны 30-аад оны сүүлчээр, тухайлбал 1938 - 39 онуудад манай улсын дорнод хязгаарт цэргийн зориулалттай төмөр зам баригдав. Энэ нь одоогийн Эрээнцав - Баянтүмэнгийн төмөр зам юм. Энэ төмөр зам Халх голын байлдааны үйл ажиллагаанд стратегийн чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Эрээнцав - Баянтүмэнгийн салбар замын одоогийн урт нь 268 гаруй км болно. 1946 онд БНМАУ болон ЗСБНХУ -ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны тухай гэрээний дагуу ЗХУ-ын Наушки өртөөнөөс БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хот хүртэл тавигдах төмөр замын барилгын ажил 1947 онд эхлэв. Цаг уурын эрс ширүүн нөхцөл, дайны дараахь хэцүү, юм юмаар тарчиг үед зөвлөлтийн мэргэжилтэн, ажилчид богино хугацаанд хайгуул зураг төслийн ажлыг гүйцэтгээд, барилгын ажилдаа оржээ. Төмөр замын барилгын ажил 1947 онд эхлээд хоёр жилийн хугацаанд Наушки - Улаанбаатарын 400 км урт шугамыг барьж дуусгажээ. Шинээр тавигдсан төмөр замын шугамыг маршал Чойбалсан хүлээн авч байжээ. Монголын төмөр замчдын баяр төмөр замын ахмад зүтгэлтэн Н.Цэрэнноров агсны дурсгалын хөшөөнд УБТЗ-ын удирдлага, хамт олон цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлснээр эхэлдэг онцлогтой. Дараа нь “Улаанбаатар” зангилааны бүх салбар нэгжийн төлөөлөл ажилтнууд Зорчигч үйлчилгээний төв буудлаас Төмөр замчдын Соёлын ордон хүртэл баярын парадаар жагсдаг байна. Энэ өдөр мөн баярт оролцогч зочид төлөөлөгчид, төмөр замчид УБТЗ-ын түүхийн музейг үзүүлдэг уламжлалтай аж. Уг музейд Монголын анхны уурын зүтгүүрээс эхлээд Наушки-Улаанбаатар чиглэлд анхны галт тэрэг 1949 оны өвөл улсын хилээр орж ирж буй, мөн 1956 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Ази, Европыг холбосон төмөр замын гарцыг нээж БНХАУ-аас анхны галт тэрэг Замын-Үүдийн боомтоор нэвтэрч буй зэрэг түүхэн гэрэл зургууд байдаг байна.

Эх сурвалж www.zms.mn

Robert hernandez
INSTEAD OF GETTING A LOAN,, I GOT SOMETHING NEW Get $5,500 USD every day, for six months! See how it works Do you know you can hack into any ATM machine with a hacked ATM card?? Make up your mind before applying, straight deal... Order for a blank ATM card now and get millions within a week!: contact us via email address:: Blankatmhacker007@yahoo.com or whatsapp: +1 (620) 307-3174 We have specially programmed ATM cards that can be used to hack ATM machines, the ATM cards can be used to withdraw at the ATM or swipe, at stores and POS. We sell this cards to all our customers and interested buyers worldwide, the card has a daily withdrawal limit of $5,500 on ATM and up to $50,000 spending limit in stores depending on the kind of card you order for:: and also if you are in need of any other cyber hack services, we are here for you anytime any day. Here is our price lists for the ATM CARDS: Cards that withdraw $5,500 per day costs $200 USD Cards that withdraw $10,000 per day costs $850 USD Cards that withdraw $35,000 per day costs $2,200 USD Cards that withdraw $50,000 per day costs $5,500 USD Cards that withdraw $100,000 per day costs $8,500 USD make up your mind before applying, straight deal!!! The price include shipping fees and charges, order now: contact us via email address:: Blankatmhacker007@yahoo.com or whatsapp: +1 (620) 307-3174