Ковид-19: Агаарын тээврийн орлого 66 хувиар буурчээ

0
хуваалцах
369
үзсэн

Б.ТӨГС

Үндэсний статистикийн хорооноос “Ковид ба эдийн засаг” судалгааны хамгийн сүүлд хийсэн тооцооллыг танилцууллаа. Дэлхий нийтээр халдварын тархалт эрчимтэй нэмэгдсэн хэвээр байна. Манай улсад халдварыг дотооддоо алдаагүй ч хил гаалийн хаалттай байдал, дэлхийн эдийн засгаас шалтгаалсан хямралууд эрчимтэй байна. Тэр дундаас аялал жуулчлалын салбарыг онцолъё. 
Жуулчлалын идэвхитэй байдаг цаг хугацаа шувтарч байна. Коронавируст халдвар гарснаар дэлхийн хэмжээнд аялал жуулчлалын салбарт урьд өмнө байгаагүй их хямрал үүсгэсэн. Дэлхий даяар “Ковид-19” вируст тахлын нөлөө олон улсын аялал жуулчлалын салбарыг 60 хувиар унагаад байгаа ба хэрэв хөл хорио арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилбэл 80 хувьд хүрнэ хэмээжээ.
 Монгол Улсын хувьд аялал жуулчлалын салбарын орлого гадаадын жуулчдад үзүүлж буй үйлчилгээний хөлс дээр тогтдог ба ОХУ, БНХАУ, БНСУ-ын нислэгүүдээс ихээхэн хамаардаг. Дотоодын аялал жуулчлал хөгжөөгүй манайх шиг орны хувьд хил хаалттай байх нь энэ салбарыг шууд зогсонги байдалд хүргэж байна. Улсын хилээр 2019 оны эхний хагас жилд гадаадын 247.3 мянган хүн орсны 217.4 мянга нь буюу 87.9 хувь нь аялал жуулчлалын зорилгоор ирж байсан бол 2020 оны эхний хагас жилд гадаадын 41.2 мянган хүн орсны 88.6 хувь нь аялал жуулчлалын зорилгоор ирсэн байна. Хилээр орж ирсэн гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеэс 173.6 мянга буюу 80 хувиар буурсан байна. Жуулчдын тооны бууралтаас харахад энэ оны эхний хагас жилд Монгол Улсын аялал жуулчлалын салбар аль хэдийн 80 орчим хувь буурсан гэж дүгнэж болохоор байгаа. Хил хааж, жуулчдын хөдөлгөөн хязгаарлагдсанаас болж үндэсний агаарын тээвэрлэгчид хамгийн их хохирол амсаад байна. Үндэсний агаарын тээврийн орлого 2020 оны эхний хагас жилд 70.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 138.7 тэрбум төгрөг буюу 66.2 хувиар буурсан байна.
Аялал жуулчлалын салбарт 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар 1274 компани үйл ажиллагаа эрхэлж байсан байна. Коронавируст халдварын тархалт цаашид хэдий болтол үргэлжлэх нь тодорхой бус энэ үед аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниудаас гадна тус салбартай холбогддог зочид буудал, зоогийн газар, урлаг соёлын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад чиглэсэн дотоодын аялал жуулчлалыг дэмжих бодлого боловсруулж, хууль эрхзүйн орчин шинэчлэх шаардлагатай байна гэж Үндэсний статистикийн хорооноос дүгнэжээ. 
Энэ жилд хэдийгээр олон улсын жуулчдыг хүлээж авах боломжгүй жил ч дотоодын аялал жуулчлал бараг 50 хувиар сэргэсэн үзүүлэлт гарсан байна. Гэхдээ анхаарах, шийдэх асуудлууд олон байгааг мэргэжлийнхэн хэлсээр байгаа юм. 
“Ковид-19” цар тахлын дэгдэлттэй холбоотой бусад эдийн засгийн үзүүлэлтүүдийг тоймлон хүргэе.  БНХАУ-ын эдийн засгийн удаашралын улмаас ашигт малтмалын түүхий эдийн эрэлт багассан нь Монгол Улсын нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, газрын тосны экспорт буурч, эдийн засаг агшихад хүргэсэн. Инфляцын түвшин 2.8 хувь болж, өмнөх оны мөн үеэс 5.5 пунктээр буурсан байна. Инфляц төвбанкны зорилтод түвшнээс буурч байгаа нь эдийн засгийн идэвх суларсныг илтгэж байна. Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2020 оны зургадугаар сард өмнөх сараас 0.7 хувиар, юаньтай харьцах сарын дундаж ханш 1.0 хувиар, рубльтэй харьцах сарын дундаж ханш 5.9 хувиар суларсан байна. Улсын төсөвт төвлөрч буй аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ-ын орлого энэ оны эхний хагас жилд өмнөх оноос буурч байгаа нь дотоодын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд доголдол учирсныг харуулж байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11 хувийг, хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.8 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.7 пунктээр тус тус өссөн байна. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын борлуулалт 2020 оны эхний хагас жилд 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 15.7 хувиар буурсан бол дотоод худалдааны салбарын борлуулалт 2020 оны эхний таван сард 8.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар буураад байна. Хэдийгээр хорио цээрийн дэглэмд буй ч ачаа тээвэрлэлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг бууруулахгүй байх нь эдийн засгийн эргэлтийг хэвийн байлгахад чухал үүрэгтэй хэмээн үзэж, хилийн боомтуудыг хэсэгчлэн нээж, ачаа тээврийн үйл ажиллагаа явагдаж байна. Үүнтэй зэрэгцээд БНХАУ-ын эдийн засаг хүлээлтээс хурдан сайжирч, он гарснаас хойш буураад байсан нүүрсний экспорт сэргэж байгаа таатай мэдээ байна. Нүүрсний экспорт 2020 оны хоёрдугаар улиралд 437.9 сая америк доллар болж, өнгөрсөн улирлаас 73.1 хувиар нэмэгдсэн байна. Харин зургадугаар сард нийт экспорт 822.1 сая америк доллар болж, өмнөх сараас 29.9 хувиар өсчээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын дийлэнх хувийг бүрдүүлдэг нүүрсний тээврийг автозамаар тээвэрлэдэг ба авто тээврээр 2020 оны эхний хагас жилд 8.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 55 хувиар буурсан бол өмнөх улирлаас 69 хувиар өсчээ. 

ЭХ СУРВАЛЖ "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 2020.7.31  БААСАН № 146 (6371)

olivia chris
INSTEAD OF GETTING A LOAN,, I GOT SOMETHING NEW Get $5,500 USD every day, for six months! See how it works Do you know you can hack into any ATM machine with a hacked ATM card?? Make up your mind before applying, straight deal... Order for a blank ATM card now and get millions within a week!: contact us via email address:: Blankatmhacker007@yahoo.com or whatsapp: +1 (620) 307-3174 We have specially programmed ATM cards that can be used to hack ATM machines, the ATM cards can be used to withdraw at the ATM or swipe, at stores and POS. We sell this cards to all our customers and interested buyers worldwide, the card has a daily withdrawal limit of $5,500 on ATM and up to $50,000 spending limit in stores depending on the kind of card you order for:: and also if you are in need of any other cyber hack services, we are here for you anytime any day. Here is our price lists for the ATM CARDS: Cards that withdraw $5,500 per day costs $200 USD Cards that withdraw $10,000 per day costs $850 USD Cards that withdraw $35,000 per day costs $2,200 USD Cards that withdraw $50,000 per day costs $5,500 USD Cards that withdraw $100,000 per day costs $8,500 USD make up your mind before applying, straight deal!!! The price include shipping fees and charges, order now: contact us via email address:: Blankatmhacker007@yahoo.com or whatsapp: +1 (620) 307-3174