Хятад иргэн вагонд нуугдаж хилээр орж ирсэн байжээ

0
хуваалцах
138
үзсэн

С.СУМЪЯА

Дорноговь аймаг дахь Хилийн 0129 дүгээр ангийн хилийн хариуцсан хэсгээр долдугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын талаас нэг иргэн нуугдаж орж ирснийг гэрээт хилчид илрүүлсэн байна. Мөн энэ зөрчлөөс гурав хоногийн дараа Эрээн-Замын-Үүд чиглэлийн 7813 дугаар ачааны галт тэрэгний тэвшинд нуугдаж, улсын хил зөрчсөн БНХАУ-ын нэг иргэнийг Замын-Үүд дэх Хилийн 0108 дугаар ангийн тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан гэрээт хилчид илрүүлж холбогдох байгууллагуудад хүлээлгэж өгчээ. Хилчид коронавирусын шинжилгээ өгч, тусгаарлалтад байгаа аж.

Улсын хилийг гадаадаас хил зөрчих, завдах, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс /Байгалийн үнэт чулуу, түүх дурсгал соёлын үнэт өв, эд өлгийн зүйлс/-ийг нуун дарагдуулж хилээр нэвтрүүлэхийг завдах тохиолдол буурахгүй байгаа гэв.

Эх сурвалж: www.polit.mn