Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа долдугаар сарын сарын 31-нд мэндэлсэн алдарт Колдплей хамтлагийн бөмбөрчин Виллиам Чэмпионийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Виллиам Чэмпион нь Английн Хэмпшир гүнлэгийн Саутхэмптон хотод төрж, Саутхэмптоны Хайфильдэд хотод өсчээ. Түүний аав Тимоти Чэмпион нь археологич хүн байжээ. Тэрээр хүүхэд байхдаа Том Вайтс, Ник Кэв болон Ирландын ардын хөгжмийг их сонирхдог. Багадаа гитар, төгөлдөр хуур, аргил гитар, шүгэл тоглодог байжээ. Тэрээр Портсвүүдийн бага сургуульд, Кантеллийн Математик Компьютерийн дунд сургууль болон Петер Симондсын коллежид сурсан байна. Саутхэмптоны Хайфильдийн Хайфильд сүмд мөн явдаг сүсэгтэн байв. Чэмпион 1997 оны 7 сарын 31-нд буюу төрсөн өдрөөрөө Колдплей хамтлагийн гишүүн болж байжээ. Тэрээр ямар ч туршлагагүйч гэсэн тухайн хамтлагийн бөмбөрчин болж чадсан юм. Түүний бөмбөр тоглох чадвар нь маш хурдан сайжирсан байна. 1999 онд хамтлагийн ахлагч Крис Мартин Чэмпионыг хамтлагаас хөөсөн ч удалгүй буцаж орохыг гуйсан байна. Чэмпион хамтлагийнхаа хамгийн ухаантай нь гэгддэг. Хамтлагийнхан нь түүний талаар “Вилл бол маш ухаантай, ямар нэгэн чухал шийдвэр гаргах үед үнэтэй чухал зүйлсийг хэлж чаддаг. Манай хамтлагийнхан дунд олон удаа шийдвэрлэх санал гаргаж байсан. Түүний өөрийн шийдвэрүүд хааяа бусдын зөвшилцлийг өөрийнхөөр болгодог.” хэмээн хэлж байжээ. Вива Ла Вида аялан тоглолтын үеэр Death Will Never Conquer дууны акустик хувилбарын дуулж байв. Энэ дуу нь Колдплейн LeftRightLeftRightLeft амьд цомогт орсон дуу юм. Тэрээр Til Kingdom Come мөн Life in Technicolor II-н The Goldrush-г дуулдаг юм. Магне Фурухолмений урилгаар түүний бие даасан цомгийн ажилд Past Perfect Future Tense-д хамтарч ажилласан байжээ. Чэмпионы ээж Сара 2000 онд хорт хавдраар нас барж, Parachutes цомгоо тэрээр ээжийнхээ дурсгалд зориулан гаргаж байв. Чэмпион хамтлагийнхаа гишүүдээс хамгийн эхэнд  буюу 2003 онд Мариан Дарк хэмээх багштай гэрлэсэн. 2006 оны 4 сарын 28-нд Ава хэмээх охинтой болж. Дараа нь 2008 оны 5 сарын 7-нд Жүно, Рекс хэмээх ихэр 2 хүүтэй болсон байна.

Эх сурвалж www.zms.mn