Ричард Гир орон гэргүй хүний дүрд хувирчээ

0
хуваалцах
120
үзсэн

Б.ТУУЛ 

Холливудын алдарт жүжигчин Ричард Гир АНУ-ын Нью-Йорк хотод орон гэргүй хүний дүрд хувирч нэг өдрийг өнгөрүүлжээ.
Тэрээр энэ тухайгаа "Би гэр оронгүй хүн ямар байдгийг сэтгэл зүрхээрээ мэдэрлээ. Хажуугаар зөрсөн хүн бүр намайг нүднийхээ үзүүрээр сэжиглэж, жигшсэн байдалтай харж байсан. Харин тэр олон хүнээс ганцхан эмэгтэй л  надад сайхан сэтгэлээр хандаж, хоол авч өгсөн. Энэ миний амьдралд мартагдашгүй сургамжтай үйл явдал боллоо. Бид хэчнээн азтай гэдгээ ихэнхдээ мартах юм. Өөрт байгаа бүхнээ бүү үл ойшоогоорой. Ядарсан нэгэндээ чадлынхаа хэрээр туслаарай. Би ядуу гуйлгачны амьдралаар амьдарсан нэг өдрийнхөө төгсгөлд замд таарсан орон гэргүй хүн бүрт 100 ам.доллар, хоолтой өгөхөд тэд баярласандаа уйлж байсан. Та энэ орчлонд ямар өөрчлөлт авчирмаар байна. Түүнийгээ хийгээ­рэй. Чамд боломж байгаа л бол ядарсан нэгэндээ тусла. Энэ нь бурханд тусалсантай адил” гэжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.30  ПҮРЭВ № 145 (6370)