“Бүжиг миний сэтгэлийн илэрхийлэл”

0
хуваалцах
1230
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

Сүүлийн үед залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чамлахааргүй хувь нэмэр оруулж байгаа зүйл бол бүжгийн спорт юм. Монголдоо чансаагаараа дээгүүрт бичигддэг “Sun dance” бүжгийн сургалтын төвийн багш Ж.Наранчимэгийг "Залуус"  буландаа онцолж байна.

Монгол ардын бүжигчин мэргэжилтэй тэрээр таван настайгаасаа бүжиглэж эхэлсэн авьяаслаг нэгэн юм. Өвөө эмээгийндээ байхдаа толинд хараад өөрөө бүжиг зохиож бүжиглэдэг байжээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл  бүжгээс нэг ч удаа холдоогүй гэсэн. Бүжгээр амьсгалж, амьдарч байна гэж хэлж болно хэмээн ярьж байсан юм. 2009 оны гуравдугаар сарын 18-нд  Ж.Наранчимэг “Sun dance” бүжгийн клубээ өөрийнхөө нэрээр нэрлэсэн гэв. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ төвд бүх төрлийн бүжгийн сургалт явагддаг. 
Насны ангиллын хувьд таван наснаас дээш бүх насны хүмүүс хамрагдах боломжтой аж. Сургалтын төв нь зургаан багштай бөгөөд хүмүүс ихэвчлэн ардын болон чөлөөт бүжгийг сурах хүсэлтэй байдаг байна. Нэг ангид нь 10-13 хүн хичээллэдэг байна. Ж.Наранчимэг нь шавь нартайгаа хамтран хамтлаг дуучдын болон томоохон шоу контентуудтай хамтран ажилладаг аж. Монголд бүжиг хэр хөгжиж байгаа талаар асуухад “Манай оронд сүүлийн хэдэн жил бүжгийн урлаг гайхалтай сайхан хөгжиж байна. Тэр дундаа мэргэжлийн бүжгийн байгууллага, бүжгийн спортын холбоо, балет мөн чөлөөт бүжгийн чиглэлийн сургалтууд сайн ажиллаж байна. Мөн олон сайн бүжигчид төрж байна” гэсэн юм. 
“Sun dance” бүжгийн клубын хувьд чөлөөт бүжгийг хөгжүүлэх тал дээр түлхүү анхаарч үйл ажиллагаагаа явуулж байгаа гэв. Ж.Наранчимэг нь бүжгийн тавилтаа ямар газар бүжиглэх, ямар арга хэмжээнд оролцох гэж байгаагаасаа хамаарч олон аргаар дэглэдэг байна. Түүний хувьд хүмүүсийн дэглэсэн бүжгийг бүжиглэхээсээ илүү өөрийнхөө зохиосон бүжгийг бүжиглэх дуртай. Тэрхүү бүжиг нь өөрийн дотоод сэтгэлдээ мэдэрч байгаа баяр хөөр, уйтгар гунигийг шингээсэн болохоор тэр. Бүжиг бол түүний хувьд дотоод сэтгэлийн илэрхийлэл, урагш тэмүүлэх эрч хүч нь сайхан бүхний илэрхийлэл ажээ. 
Одоо түүнд тавдугаар ангиас нь эхлээд бүжиг заасан 30 гаруй шавь бий гэсэн. Шавь нартайгаа өөрийн дэглэсэн бүжгээ бүжиглэнэ гэдэг хүний мэдрэх хамгийн сайхан мэдрэмж гэв. Мөн тэрээр залуусыг бүжгээр хичээллэхийг уриалсан бөгөөд бүжгээр хичээллэхийн давуу тал нь мөнхийн дасгал хөдөлгөөн, эрүүл мэнд, гоо сайхан байдал гэсэн юм. Бүжигт дуртай, сонирхолтой, бүжиглэж сурмаар байгаа ч ичээд бүжиглэж чаддаггүй. Өөртөө итгэл­гүйгээсээ болж дур­тай зүйлээ хийж чадахгүй байгаа хүн олон бий. Тэдэнд хандаж хэлэхэд хийхийн төлөө урагшилж, хичээж шантралгүй цаг үргэлж хөдөлмөрлөхийг уриалсан юм.   

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.30  ПҮРЭВ № 145 (6370)

Esnard McCarthy
INSTEAD OF GETTING A LOAN,, I GOT SOMETHING NEW Get $5,500 USD every day, for six months! See how it works Do you know you can hack into any ATM machine with a hacked ATM card?? Make up your mind before applying, straight deal... Order for a blank ATM card now and get millions within a week!: contact us via email address:: Blankatmhacker007@yahoo.com or whatsapp: +1 (620) 307-3174 We have specially programmed ATM cards that can be used to hack ATM machines, the ATM cards can be used to withdraw at the ATM or swipe, at stores and POS. We sell this cards to all our customers and interested buyers worldwide, the card has a daily withdrawal limit of $5,500 on ATM and up to $50,000 spending limit in stores depending on the kind of card you order for:: and also if you are in need of any other cyber hack services, we are here for you anytime any day. Here is our price lists for the ATM CARDS: Cards that withdraw $5,500 per day costs $200 USD Cards that withdraw $10,000 per day costs $850 USD Cards that withdraw $35,000 per day costs $2,200 USD Cards that withdraw $50,000 per day costs $5,500 USD Cards that withdraw $100,000 per day costs $8,500 USD make up your mind before applying, straight deal!!! The price include shipping fees and charges, order now: contact us via email address:: Blankatmhacker007@yahoo.com or whatsapp: +1 (620) 307-3174
woow yostoi daichin hudulmurch busgui shvv ulam ih amjilt husiii