Б.БАЯРЧИМЭГ

ЭМЯ-наас короновирусын халдвар, нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр коронавирусын халдварын эрсдэлийн арав дахь үнэлгээгээр манай улсад халдвар гарах, авах, тархах эрсдэл өндөр байгааг онцолж байлаа.   ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “7-р сарын 27-ны өдөр 686 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд Франкбурт-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс вирус илэрсэн. Дөрвөн хүн эдгэрч, өнөөдөр сувиллын тусгаарлалтад шилжлээ. Монголд 289 тохиолдол батлагдсанаас 222 нь эдгэрсэн. Эмчилгээнд одоогоор 67 хүн байна. Үүнээс 62 хүн хөнгөвтөр, таван хүн хүндэвтэр байгаа” гэв. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Долоодугаар сард 13 нислэгээр 2726 иргэнийг тусгай үүргийн нислэгээр хүлээн авч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Замын-Үүдээр 232, Алтанбулагаар 191 иргэн орж ирсэн. Улсын хэмжээнд тусгаарлах байранд 2487 иргэн байгаагийн 175 нь тав хүртэлх насны хүүхэд байгаа. Гэрийн тусгаарлалтад нийслэлийн хэмжээнд 1096, Баян-Өлгийд 11, Орхон аймагт 20 иргэн байна.

Эх сурвалж: www.polit.mn