Б.ДОЛЖИНЖАВ

АНУ цар тахлаас үүдсэн эдийн засгийн хохирлоо даван туулахын тулд одоогоор 2.4 триллион ам доллар зарцуулаад байна.  Үүнээс бизнес эрхлэгчид, хувийн ААН-үүдийг дэмжихэд олон тэрбум доллар зарцуулжээ. Гэвч  нэмэлтээр нэг тэрбум ам доллар гаргах саналыг Бүгд найрамдах намынхан гаргажээ. Тэд сургуулиудад 100 тэрбум ам доллар зарцуулж, иргэддээ 1200 ам доллар урамшуулал хэлбэрээр олгохоор төлөвлөсөн байна. Мөн ажилгүйдлийн тэтгэмжийн 600 ам долларыг 200 ам доллар болгож бууруулах санал гаргажээ. Үүний эсрэг Сенат дахь Ардчилсан намын  удирдагч Чак Шумер “Энэ санал хэтэрхий оройтсон. Учир нь вирусын тархалт өсч хөл хорио тогтоосон хотуудад хоёрдугаар сараас хойш 15 сая хүн ажлаа алдаад байна. Таван ажилчин тутмын нэг нь  ажилгүйдлийн тэтгэмж авч, насанд хүрсэн хүний талаас илүү хувийнх нь орлого буурсныг АНУ-ын тооллогын судалгаагаар тогтоосон. Энэ бол  ноцтой хямрал. Тиймээс Бүгд найрамдах намынхны ажилгүйдлийн тэтгэмжийг хэмжээг бууруулах саналыг эсэргүүцэж байна”  гэсэн юм. Гэхдээ эдийн засагчид хавраас хойш илүү их зардал гаргана гэж анхааруулж байна.

Эх сурвалж: BBC