С.САРУУЛ

Холливудын алтан үеийн алдарт жүжигчдийн нэг Оливия де Хавилланд 104 насандаа таалал төгсөв. Алдарт жүжигчин энэ сарын 26-нд Франц дахь гэртээ жамаараа нас барсан талаар  хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ. Тавь гаруй  жилийн дотор тавиас илүү уран сайхны кинонд гол дүр бүтээсэн. Тэрээр “Салхинд туугсад” киноны Меланигийн дүрээр олонд танигдсан бөгөөд  1939 оноос хойш таван удаа Оскарын шагнал хүртсэн юм. Насан эцэслэх хүртэл нь түүнийг  оскарын шагналт хамгийн ахмад жүжигчнээр нэрлэж байв. Мөн тэрээр 1960 оноос хойш Парист амьдрахдаа жүжигчдэд ашигтай гэрээ байгуулж, холливудын хуучин системийг арилгахад үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг.  

Эх сурвалжwww.polit.mn