Б.ТУУЛ
Өнөөдөр бидэнтэй цуг байхгүй байгаа алдартнууд дээр очоод хамт зурагаа авахуулдаг бол сайхан сан. Гэвч харамсалтай нь цаг хугацаагаар аялах нь одоохондоо зүгээр л мөрөөдөл төдий байгаа ч энэ нь XX зууны алдартнуудтай хамт байгаа зурагаа бүтээж болохгүй гэсэн үг биш гэдгийг Будапештын зурагчин бүсгүй Флора Борси баталжээ. Түүний энэ зургууд яг л бодит мэт болсныг цахим ертөнцийнхөн ярьсаар байна. Энэ зургуудыг бүтээхийн тулд зурагчин бүсгүй эхний ээлжинд зөв зургуудыг олж, өөрөө тухайн цаг үеийн дүрд хувирч дараа нь шаардлагатай засваруудыг хийдэг ажээ.  
Зурагчин бүсгүй Махатма Ганди, Одри Хепберн, Мерилин Монротой яг л тухайн үед авахуулсан мэт сэтгэгдэл төрүүлэм гайхалтай зургуудыг сошиал орчинд цацсаар байна. 

 Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.27  ДАВАА № 142 (6367)