Б.ДОЛЖИНЖАВ

Хойд Солонгост коронавирусын анхны сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын төв хэвлэл өнөөдөр /2020.07.26/ зарлалаа. Энэ иргэн нь Өмнөд Солонгосоос энэ сарын 19-нд Хойд Солонгост хууль бусаар нэвтэрсэн  хүн байжээ. Түүнд коронавирустай төстэй шинж тэмдэг илэрсэн учир амьдарч байсан Кэсон хотод нь хөл хорио тогтоогоод байна. Хойд Солонгос нэгдүгээр сарын сүүл үеэс хөл хорио тогтоож, сургуулиудын үйл ажиллагаагаа зогсоож хилээ хаагаад байсан юм. Тус улсын удирдагч Ким Жон Ун өчигдөр Эрх баригч ажилчдын намын уулзалт дээр коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг бүрэн хангаснаа  мэдэгдсэн юм.

 Эх сурвалж: Tass.ru