Ч.ЗОТОЛ

“Монос” компанийн захирал, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн гомдлоор "Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтыг  шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10:00 цагт эхэлж сая  түр завсарлалаа.   

Түүнийг   2016 оны УИХ-ын  ээлжит сонгуулийн өмнө  Л.Эрдэнэчимэгийг дарамталж, 50 сая төгрөг авсан гэх  хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Тухайн үед Х.Бат-Ялалт “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн, Л.Эрдэнэчимэг УИХ-ын гишүүнээр ажиллаж байв.

Шүүхийн шатанд удтал маргаантай байсан дээрх асуудлаар Х.Бат-Ялалтыг  2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшихийн нь  өмнөхөн   “Шүүхээс нэхэмжилсэн барьцааны мөнгөө заасан хугацаанд байршуулаагүй, шүүх хуралд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй”  гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Улмаар шүүх хурлыг эхлүүлээд байгаа  нь энэ юм.  

Шүүх хурал болохоос өмнө Х.Бат-Ялалт “Би Л.Эрдэнэчимэгийг дарамтлаагүй, мөнгө аваагүй” хэмээн мэдэгдэж байсан. Тэрээр өнөөдөр шүүх хуралд ч ийн мэдүүлсэн байна.  

 

ЭХ СУРВАЛЖ: www.polit.mn