“Сайжруулсан түлшний зөв хэрэглээ” сэдэвт сургалт хийлээ

0
хуваалцах
260
үзсэн

Л.ХЭРЛЭН

Агаарын тухай хуулийн  15.7, Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай” А/346 тоот  захирамж, нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн  дагуу  хамтарсан ажлын хэсгээс сайжруулсан түлшний зөв  хэрэглээний талаар сургалт хийлээ.

Ажлын хэсэгт Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Багануур, Налайх, Багахангай дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, “Тавантолгой түлш” компанийн төлөөлөл оржээ.  Сургалтын үеэр агаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдлээс хамгаалах заавар зөвлөмж өгч  хороодын Засаг дарга, хэсгийн ахлагчдыг хамруулжээ.

Сургалтын хүрээнд :

-Сайжруулсан түлшний хэрэглээ, заавар зөвлөмж, зөв галлах зааварчилгаа өгөх;

-Айл өрхийн зуух, яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангах;

-Сайжруулсан шахмал түлшний үнсийг ялгах, дахин ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх арга ажиллагааны талаар;

-Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын талаар заавар зөвлөгөө өгөх;

-Угаарын хийн мэдрэгч төхөөрөмж суурилуулах заавар зөвлөгөө өгөх зэрэг чиглэлүүдээр мэдлэг, мэдээлэл хүргэж, зөвлөгөө өгчээ. Түүнчлэн  “Тавантолгой түлш”  компанийн үйлчилгээний төвийн инженер, техникийн ажилтнууд ханан пийшинтэй айлын янданг хөөлж, пийшингийн битүүмжийг шалган, сайжруулсан шахмал түлшээр хэрхэн зөв галлагаа хийх талаар үзүүлэх сургалт зохион байгуулж, заавар зөвлөгөө өгч байгааг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn