Э.Оюунболдод унасан Н.Батсуурь даян аварга, Д.Анар заан, Б.Цэдэнсодном харцага болно

0
хуваалцах
157
үзсэн

С.САРУУЛ

Улсын аварга Э.Оюунболд допинг хэрэглэсэн үндэслэлээр хоёр шатны шүүх дээр ялагдлаа. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс аварга Э.Оюунболдыг шүүхээс допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзэж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах. Мөн түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгож, Монгол Улсын аварга хэмээх цолыг хураах шийдвэрийг гаргасан. Гэвч Э.Оюунболд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ түүний барилдах эрхийг нь нэг жилээр хасах өөрчлөлт оруулсан байна.  

Ингэснээр Э.Оюунболдын цолыг нь хураах, түүнд унасан бөхчүүдэд нөхөж улсын цол олгох нөхцөл бүрдэж байна. Тодруулбал, Н. Батсуурь даян аварга, Ц.Содномдорж чимэгтэй арслан, Д.Анар заан, Б.Цэдэнсодном харцага, Н.Мустафа өсөх начин болох нь.

Эх сурвалж: www.polit.mn