Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахлын улмаас Токиогийн олимп ирэх оны долдугаар сарын 23-нд болохоор болсон. Тэгвэл Японы дөрвөн хүн тутмын нэг нь л ирэх жилийн Токиогийн олимпийг үзнэ гэсэн судалгаа гарчээ. Ихэнх нь олимпийг дахин хойшлуулах, цуцлахыг дэмжиж байгаа илэрхийлсэн байна. Ирэх жилийн олимпийг хэр их хүн үзэхийг хүсч байгаа талаарх санал асуулгыг гурван өдрийн турш улс орон даяар явуулахад 24 орчим хувь нь үзнэ гэж хариулжээ. Киодо мэдээллийн агентлагийн явуулсан судалгаагаар 36.4 хувь нь хойшлуулахыг, 33.7 хувь нь цуцлахыг дэмжсэн байна. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томс Бах өнгөрсөн долоо хоногт “Үзэгчгүйгээр олимп явуулах саналыг эсэргүүцэж байна Токиогийн олимп бол коронавирусын дараах дэлхий нийтийнхний анхны том цугларалт болж буйгаараа онцлогтой” гэжээ. Өмнө дэлхийн II дайны үед олимпийг хойшлуулж байсан юм.

Эх сурвалж: Japantoday