“Bank of America” ашигтай ажиллаж байгаа ч хувьцаа нь уналттай байна

0
хуваалцах
200
үзсэн

“Зууны мэдээ” сонин “Голомт Капитал” ҮЦК-тай хамтран олон улсын хөрөнгийн зах зээл дэх ханшийн мэдээлэл, гадаад зах зээлийн тойм, коронавирусын эдийн засагт үзүүлж буй нөлөө зэргээр цаг үеийн мэдээллийг цувралаар хүргэж байна.

 

“Bank of America” дөрвөн тэрбум ам.долларыг зээлийн алдагдлын сандаа төвлөрүүлснээс хувьцааны ханш нь унаад байна.

Тус банк энэ оны II улиралд 3.5 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, нэг нэгж хувьцаанд ногдох ашиг 0.37 ам.доллар болсноор “Волл Стрийт”-ийн шинжээчдийн таамгыг давуулан биелүүлжээ. Мөн бондын арилжааны орлого 50 хувиар өсч 3.2 тэрбум ам.долларт хүрсэн бол хувьцааны арилжааны орлого 1.2 тэрбум ам.долларт хүрээд байна.

АНУ-ын банк, санхүүгийн байгууллагууд энэ оны эхний улиралд өндөр орлоготой ажилласан. Энэ нь Төв банкнаас коронавирусын улмаас уналтад ороод буй эдийн засгийг дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн алхмуудын үр дүн юм. Хэдий банкууд өндөр орлоготой ажилласан ч орлогынхоо ихэнх хувийг чанаргүй зээлийн эрсдэлийн сандаа байршуулсан тул хувьцааны ханш унасан байна. 

 

СИНГАПУР 1965 ОНООС ХОЙШ ХАМГИЙН ТОМ ХЯМРАЛТАЙ ТУЛГАРЧЭЭ

 

“Warren Buffett” хамгийн доод төвшиндөө хүрсэн өнгөрсөн гуравдугаар сарын уналтынхаа дараа “Apple” компанийн хувьцаанаас 40 тэрбум ам.долларын ашиг хүртжээ. Түүний хөрөнгө оруулалтын компани “Berkshire Hathaway”-ийн хувьцааны 40 хувийг, “Apple”-ийн 245 ширхэг хувьцааг эзэмшдэг ба нийт зах зээлийн үнэлгээ нь 95 тэрбум ам.доллар болоод байна.

Түүнчлэн Сингапурын Төвбанк эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч ирэх саруудад ажилгүйдэл, бизнесийн дампуурал улам ихэснэ хэмээн мэдэгджээ. Тус улсын эдийн засаг II улиралд эхний улирлаасаа 41.2 хувиар буурсан гэж Худалдаа аж үйлдвэрлэлийн яамнаас нь мэдэгдсэн байна. Энэ онд тус улсын эдийн засаг 4-7 хувиар буурна гэсэн таамаглал байгаа ба энэ нь 1965 оны тусгаар тогтнолоос хойшхи хамгийн том уналт болох юм. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.21 № 138 (6363)