Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд долдугаар сарын 10-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Улсын их баяр наадмын өмнө Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” компаниас зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам Сүхбаатарын талбайд болдог. Энэ баяраар Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястаны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол” наадмыг жил бүр Улсын их баяр наадмын өмнө уламжлал болгон зохион байгуулдаг юм. Монгол түмний өв соёл, язгуур урлал, уламжлал, оюун санааг илэрхийлэгч Монгол дээл хувцсаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй “Дээлтэй Монгол” наадам дэлхийд данстай, Монголын соёл урлагийн томоохон үйл ажиллагаа болон өргөжин дэлгэрэх болтугай. Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар зохиож буй “Дээлтэй Монгол-2020” 13 дахь удаагаа болболох гэж байна. Өмнө жил энэхүү наадамд 10 гаруй мянган хүн оролцохоор бүртгүүлж байжээ. “Дээлтэй Монгол-2019” наадмаар үндэсний  дээл хувцастай нийслэлийн есөн дүүргийн парад сонирхуулсан байна. Гадна гэр хотхон дахь наадам, монгол наадгай, дээл урлал, язгуур урлаг, хөгжим, уран бичлэгийн болон казах түмний өргөөгөөр зочлох боломжтойгоор уг наадмыг зохион байгуулжээ. Мөн оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхэд,  шилдэг байгууллагыг тодруулдаг уламжлалтай юм.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1856.07.10. Серби-Америкийн физикч, инженер Никола Тесла мэндэлж байжээ.

1983.07.10. БНСУ-ын алдарт Super junior хамтлагчийн дуучин, жүжигчин Хичүл мэндэлжээ.

2000.07.10. Сансарын хөлөг, онгоц үйлдвэрлэлийн томоохон төлөөлөгч EADS үүсчээ.

2005.07.10. АНУ-ын Флорида мужид "Деннис" хэмээх хүчтэй хар салхи дэгдэж, хэдэн тэрбум ам.долларын хохирол үүсгэж байжээ.

2011.07.10. ОХУ-ын "Bulgaria" усан онгоц далайд осолдож, дотор нь сууж явсан 122 хүн нас баржээ.

Эх сурвалж www.zms.mn