Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд долдугаар сарын 11-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Эсгий туургатны нийгэм төрийн их баяр. Эрийн гурван наадамд бөх, хурдан морины уралдаан, сурын харваа багтана. Энэхүү баяр наадам нь нэн эрт үеэс эх үүсгэлтэй бөгөөд аян дайнд мордох, дайн байлдаанд ялах, хаан өргөмжлөх, эр цэргээ бүртгэх, тэнгэр хангайг тахих зэрэг ёслолыг үйлдэхэд эрийн гурван наадмыг дагалдуулан хийдэг байжээ. Ингэснээр эрийн гурван наадам нь улс нийгмийн чанартай төрийн их баяр ёслол болсон байна. Энэ баяр наадмын үед эр хүний хүч самбааг сорих бөхийн барилдаан, нум сум харвах эрдэм, хүлэг морины хурд сорих уралдаан гэсэн гурван төрлийн тэмцээн тусгай ёс журмын дагуу болдог. Бөх барилдах, нум сум харвах, морь уралдахдаа эртнээс уламжилсан дэг ёсыг баримталж, тусгай хувцас өмсгөл хэрэглэн, түрүүлсэн морь, бөхөд зориулж магтаал шүлэг хэлж цоллож алдаршуулдаг. Шалгарч түрүүлсэн хүчит бөх, мэргэн харваач, хурдан морьдод мөн цол, чимэг олгодог.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1970.07.11. АНУ-ын алдарт жүжигчин Justin Chambers мэндэлжээ.

1934.07.11. Армани брэндийн үүсгэн байгуулагч, Италийн загвар зохион бүтээгч Giorgio Armani мэндэлж байжээ.

1950.07.11. Пакистан улс Олон улсын Валютын сангийн хөтөлбөрт нэгджээ.

1962.07.11. Сансрын холбооны дагуул ашигласан анхны телевиз бий болжээ.

Эх сурвалж www.zms.mn