С.САРУУЛ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын халдварын нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны долоодугаар сарын 14-нд нийт гурван лабораторит шинжилгээ хийсэн 408 хүний сорьцын 390 хүнд ь коронавирус илрээгүй. Харин Афганистан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн 18 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Афганистан улсаас өчигдрийн онгоцоор ирсэн 51 цэргийн алба хаагчийн 18-д нь коронавирус илэрсэн. Гэхдээ дараагийн давтан шинжилгээ хийх болно” гэв. Өнөөдөр халдвар авсан гурван хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжиж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 56 хүн шинээр ажиглалталтад орсон. Ингэснээр нийт 2791 хүн ажиглалтад байна.  Тэдний  156 нь хүүхэд, 104 нь жирэмсэн, 202 нь архаг хууч өвчтэй хүмүүс байна. Цэргийн төв эмнэлэгт 45 хүн хэвтэн эмчлэгдэж байгаагаас таван хүнийх нь биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна” гэлээ.   

Эх сурвалж: www.polit.mn