С.САРУУЛ

 

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадмаараа Монголчууд дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа.  Энэ жилийн үндэсний их баяр наадам онцгой байдлын үед цахимаар болсноороо онцлогтой.  Үндэсний их баяр наадам Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших XIII зуун цогцолборт үндэсний бөх, сурын харваа, шагайн харвааны  тэмцээнүүд явагдаж,  Хүй долоон худагт  хурдан морины уралдаан явагдсан юм. Наадмын нээлтийн ерөнхий найруулагчаар “Херо” интертайнмент Б.Баатар ажилласан юм.

Б.БААТАР: НААДМЫН ТАЛБАЙ  НҮҮДЭЛЧИН АХУЙГ БҮРЭН ХАРУУЛСАН

Наадмын нээлтийн тоглолтоор ямар өгүүлэмж, агуулга харуулахыг зорьсон талаараа “Бид Нагалхаан уулын хормойд төрийн наадмаа хийж байна. Энэ уулын өвөрт Өндөр гэгээн Занабазарын хойд дүр төрсөн түүхтэй. Би наадмын нээлтийн тоглолтоор монголчууд олон мянган жилийн туршид бий болгосон агуу их соёл, түүхийн багахан хэсгийг харуулах гэж хичээлээ. Монголчуудын олон ястны соёл, бүжгийн дээжийг нэг цагийн дотор харуулахыг зорьсон. Наадмын нээлтийн агуулгадаа үндэсний соёлын онцлогийг харуулсан. Тухайлбал, нээлтийн тоглолтоор монголчуудын олон мянганы туршид бий болгосон бүх төрлийн найр, хуримыг харуулсан. Үсний найр, хүүхэд угаах ёслол зэрэг уламжлал соёлыг харуулахын зэрэгцээ нүүдлийн соёл, нүүдэлчдийн соёл уламжлалыг өвлүүлэн үлдээхийг хичээсэн.Наадмын талбай маань нүүдэлчин ахуйг бүрэн харуулсан. Энэхүү нээлтийн тоглолтоор монгол наадам гэж юу болохыг ямар өргөн утга агуулга агуулж байдгийг дэлхий нийтэд сурталчлан харуулахыг зорьсон” гэлээ.

МОНГОЛЧУУД 25 ДАХЬ АВАРГАА ӨЛГИЙДӨВ

Үндэсний их баяр наадмаар хүчит 512 бөх зодоглож  улсын начин цолтон долоо,  харцага цолтон гурав, заан цолтон нэг болон 25 дахь аваргаа өлгийдөн авсан.

Улсын арслан П.Бүрэнтөгс  2012 оны Улсын их баяр наадамд улсын гарьд Д.Рагчааг даван түрүүлж байсан бол 2015 онд Э.Оюунболдтой үзүүр түрүү булаалдан үзүүрлэж байсан юм. Ийнхүү Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын түрүү бөхөөр Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс хоёр дахь удаагаа Улсын их баяр наадамд түрүүлэн Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн 25 дахь бөхөөр тодров. Харин Н.Батсуурь аварга сүүлийн хоёр жил дараалан үзүүрлэлээ.

Начин цолтнууд

Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Даян” дэвжээний бөх Төрмөнхийн Дүгэрдорж

Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх Доржхандын Хүдэрбулга

Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Даян” дэвжээний бөх Шархүүгийн Пүрэвгарьд

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Хутагийн Цогтгэрэл

Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Цэдэндоржийн Мөнхбаяр

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх Нурланы Мустафа

Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ

Харцага

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Говийн хүчтэн” дэвжээний бөх Цэдэнбазарын Одбаяр

Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хонгор нутаг” дэвжээний бөх Батсуурийн Бат-Орших

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Батсүхийн Зоригтбаатар

Заан цол

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх Билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарч

ХУРДАН МОРЬ

Улсын их баяр наадам эхлэхээс нэг хоногийн өмнө Монголын Морин Спорт Уяачдын холбоо/ММСУХ/ болон ард иргэдийн зүгээс эрлийз гурван насны морьдыг уралдуулах хүсэлтийг Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргад тавьсны дагуу эрлийз гурван насны морьдыг нэмэхээр шийдвэрлэсэн. Эхний буюу долдугаар сарын 10-ны өдрийн гурван насны морьдын уралдаан байгалийн үзэгдлээс болж долдугаар сарын 13-ний өдөр зохион байгуулагдахаар болсон билээ.

Азарга

Түрүү магнай Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын  хээр

Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач П.Батсайханы хээр

Гуравт Архангай аймгийн Хотонт сумын Р.Дуламсүрэнгийн хар

Дөрөвт Өвөрхангай аймгийн Ханбогд сумын Н.Амарбаясгалангийн хээр буурал

Айргийн тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Д.Бат-Эрдэнийн азарга

Их нас

Түрүү магнай Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы халиун

Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уугуул% аймгийн Алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн Тод янзага

Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Г.Жавхлантөгсийн хээр

Айргийн дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Т.Галбадрахын бор

Айргийн тавд Ховд аймгийн Буянт сумын уугуул Б.Эрдэнэбаярын саарал

Эрлийз дээд нас

Түрүү магнай Төв аймгийн Баян сумын уугуул Монгол улсын алдарт уяач П.Энхмөнхийн хул үрээ

Аман хүзүүнд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол улсын заан Ч.Батзоригийн хар азарга

Айргийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Монгол улсын тод манлай уяач С.Лувсанбалдангийн халтар морь

Айргийн дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол улсын заан Ч.Батзоригийн шар халзан морь

Айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Ганзоригийн хээр морь

Соёолон нас

Түрүү магнай Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Гантөмөрийн Чинзоригийн хар үрээ

Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын Х.Аминхишигийн хурдан халзан үрээ

Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Монгол Улсын алдарт уяач Г.Батболдын халтар

Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын С.Энхтөрийн хээр

Айргийн тавд Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Ч.Батзоригийн бор

Даага

Тэргүүн магнай Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ц.Тэмүүжингийн хул

Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы бор

Айргийн гуравт Ховд аймгийн Дарви сумын харьяат Монгол Улсын манлай уяач Т.Батцоожийн хээр

Айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзориг хул

Айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат аймгийн Алдарт уяач Ц.Онолбатын хонгор халзан

Эрлийз бага нас

Тэргүүн магнайд Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Ж.Болдын хул даага

Аман хүзүүнд Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат Н.Батболдын хар даага

Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр даага

Айргийн дөрөвт Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат C.Батбаярын хүрэн даага

Айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хээр даага

Хурдан хязаалан

Түрүү магнай Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Г.Ганбаярын хар үрээ

Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Т.Ууганбаярын цавьдар

Айргийн гуравт Төв аймгийн Баян сумын харьяат, нийслэлийн Алдарт уяач Д.Пүрэвсамбуугийн хээ

Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Заг сумын харьяат З.Пүрэв-Очирын зээрд үрээ

Айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын харьяат Д.Лхагвасүрэнгийн хүрэн

Эрлийз дунд нас

Түрүү магнайд Говь-Алтай аймгийн Халиун сумын Г.Чинзоригийн хээр үрээ

Аман хүзүүнд Дорнод аймгийн Гурванзагал сумын харьяат Б.Түмэн-Өлзийгийн хээр үрээ орсон боловч хүүхэдгүй байсан учир таван байр ухарсан.

Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр үрээ

Айргийн гуравт Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Монгол Улсын манлай уяач Н.Хүрлээгийн хээр үрээ

Айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Д.Отгонлхагвагийн хээр үрээ

Айргийн тавт Архангай аймгийн Хотонт сумын харьяат Д.Лхагвасүрэнгийн хар үрээ

Шүдлэн нас

Түрүү магнайд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Баяржавхлангийн хээр үрээ

Аман хүзүүнд Завхан аймгийн Отгон сумын харьяат А.Лхагвагийн хүрэн үрээ

Айргийн гуравт Дорнод аймгийн Халх гол сумын харьяат Б.Батсүхийн хүрэн үрээ

Айргийн дөрөвт Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Н.Дөлгөөний халиун үрээ

Айргийн тавд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат У.Тамирын хул халзан үрээ

СУРЫН ХАРВАА

Энэ жилийн наадамд нийт 540 харваач цэц мэргэнээ сорьж, нэг даян мэргэн, дөрвөн улсын цолтон төрсөн. Тодруулбал, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат Монгол Улсын мэргэн Д.Дэмбэрэлсайхан 40 сумнаас 38 онож Даян мэргэний болзол хангаж, нэгдүгээр байрт шалгарсан.

Хоёрдугаар байрт, спортын мастер аймгийн мэргэн Д.Баттулга 36 оноо авч Монгол Улсын гарамгай мэргэн цолны болзол хангасан.

Гуравдугаар байрт, аймгийн мэргэн, спортын мастер П.Явуухулан 36 оноогоор Гоц мэргэний болзол хангав.

Эмэгтэй харваачдаас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул аймгийн мэргэн, спортын мастер Л.Одсайхан 34 оноо харваж Монгол Улсын мэргэний болзол хангасан.

Хоёрдугаарт, Монгол Улсын Даян мэргэн, Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Д.Эрдэнэтуяа 34 оноогоор хангалсан.

Гуравдугаарт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Монгол Улсын гарамгай харваач Ч.Гандаваа шалгарсан.

БУРИАД СУРЫН ХАРВАА

Буриад сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Өвөрхангай аймгийн харьяат, морин хуурч, нум урлаач, үндэсний сурын спортын мастер Х.Баасандорж 64 сумаас 60 онон түрүүлж, улсын мэргэн цол хүртлээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, үндэсний сурын улсын мэргэн Бадам-Очирын Пунсалдулам 64 сумаас 59 онон түрүүллээ.

Б.Пунсалдуламын хувьд спортын мастер Б.Жалбаагийн шавь бөгөөд 2016 онд улсын их наадмын үндэсний сурын харваанд түрүүлж, улсын мэргэн цол хүртэж байсан юм. Харин энэ жил буриад сурын харваанд түрүүлснээр үндэсний сур болон буриад сурын улсын мэргэн боллоо.

УРИАНХАЙ СУРЫН ХАРВАА

Урианхай сурын харваанд Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, Жаргалант сумын харваач, спортын мастер Эрхэмбаярын Хосбаяр түрүүллээ. Тэрбээр 21 оноогоор түрүүлэх болзол ханган, урианхай сурын улсын мэргэн цол хүртсэн юм.Харин хоёрдугаар байрт Завхан аймгийн Тэс сумын харьяат “Мондэ” багийн харваач, улсын мэргэн Б.Хатансайхан

Гуравдугаар байрт Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, “Мондэ” багийн харваач Урианхай сурын мэргэн Ж.Мягмар, дөрөвдүгээр байрт Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, улсын хошой мэргэн Батзориг тус тус шалгарчээ.

ШАГАЙН ХАРВАА

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны төрөлд Монгол Улсын мэргэн Б.Амгаланбаяр ахлагчтай Хэнтий аймгийн баг түрүүлсэн.

Хоёрдугаар байрт, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн баг шалгарав.

Гуравдугаар байрт, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай “Улаанбаатар төмөр зам”-ын баг орлоо.

Эх сурвалж: www.polit.mn