С.САРУУЛ

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусын халдварын  цаг үеийн мэдээллийг өглөө. /2020.07.14/   Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2794 хүн ажиглалтад байна. Тусгаарлах байранд 109 хүн нэмж орсон бол 24 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ. Мөн афганистанаас ирсэн 10 албан хаагч, тусгаарлалтад байсан гурван иргэнээс коронавирус илэрч тохиолдол 13-аар нэмэгдлээ.  

ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл “Цэргийн төв эмнэлэгт 45 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн зургаа нь хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Иргэдийн хувьд хүмүүс маск зүүхгүй сонор сэрэмжээ алдаж байна гэх гомдол шүүмжлэл зонхилж байна. Коронавируст халдварын тархалт буураагүй үед бид хэрхэвч сонор сэрэмжээ алдаж болохгүй. Коронавирусын халдварлах чадвар дахин 30 хувиар нэмэгдсэн. Мөн сүргийн дархлаа гэж байхгүйг эрдэмтэд тогтоосон” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn