С.САРУУЛ

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусын халдварын  цаг үеийн мэдээллийг өглөө. /2020.07.14/   Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2794 хүн ажиглалтад байна. Тусгаарлах байранд 109 хүн нэмж орсон бол 24 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ. ЭМЯ-ны 24 цагийн ажиллагаатай 119 шуурхай утсанд иргэдээс нийт 109 дуудлага ирсэн байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны долдугаар сарын 13-нд ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторид  168 хүний сорьцод шинжилгээ хийхэд 155 хүнээс сөрөг гарлаа. Харин 13 хүний сорьцоос коронавирус илэрлээ. Афганистанаас ирсэн 10 хүн болон ажиглах байранд тусгаарлагдаж байсан гурван хүнээс гурван удаагийн давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ”гэв.

ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл “Цэргийн төв эмнэлэгт 45 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн зургаа нь хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Иргэдийн хувьд хүмүүс маск зүүхгүй сонор сэрэмжээ алдаж байна гэх гомдол шүүмжлэл зонхилж байна. Коронавируст халдварын тархалт буураагүй үед бид хэрхэвч сонор сэрэмжээ алдаж болохгүй” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn