С.САРУУЛ

Наадмын өдрүүдэд үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас хөдөө орон нутгийн замд эвдрэл үүсэх тохиолдол гарч байна. Тодруулбал, Хөвсгөл аймаг Хатгал-Мөрөнгийн чиглэлийн замд Мөрөнгөөс дөрвөн  км орчим зайд замын зорчих хэсэг гурав орчим метр сэтэрсэн байна. Мөн Мөрөн-Улиастай чиглэлийн сайжруулсан замд хоёр км орчим зайд зам тус, тус сэтэрсэн байна. Сэтэрсэн замыг түр хаах, засварлах ажил хийгдэж байгаа тул хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан талаар Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээлж байна.

 Өвөрхангай аймгийн  А0601-дугаартай Элсэнтасархай – Хархорин чиглэлийн замд хүчтэй аадар бороо орсоны улмаас 331, 332, 333, 337км-т хөвөө угаагдаж, сэтэрсэн байна. Иймд жолооч та бүхэн хөдөө, орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн алба анхааруулж байна.

Эх сурвалж: www.polit.mn