С.САРУУЛ

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош молекул биологийн шинжилгээгээр батлагдлаа. Тус аймагт 15 настай, эрэгтэй тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан. Эмгэг судлалын шинжилгээгээр цуглуулсан сорьцод ПГУ шинжилгээ хийхэд эерэг тодорхойлогдож, тарваган тахлын үжил хэлбэрээр нас барсан болох нь тогтоогдсон байна.  Уг тохиолдлын нэгдүгээр хавьтлын 15 хүнийг тусгаарлаж, хяналтад авч Төгрөг суманд хөл хорио тогтоож, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн баг голомтод ажиллаж байна. Мөн Бугат, Шарга суманд хөл хорио тогтоожээ.

Эх сурвалж: www.polit.mn