С.САРУУЛ

ОХУ долдугаар сарын 15-наас агаарын хилээ нээхээр 13 улсад санал тавьсны дотор Монгол, ХБНГУ, Итали, Их Британи, Польш, Дани, Финлянд, Унгар, Нидерланд, Норвеги, БНХАУ, Шри Ланк, Вьетнам багтжээ. Үүнтэй холбогдуулан гадны орноос ирсэн хүмүүсийг 14 хоног гэрээр тусгаарлаж байснаа  хүчингүй болгож байна. Гадаадын иргэд ОХУ-д  ирэхээс гурав хоногийн өмнө шинжилгээ өгсөн байх ёстой бөгөөд хариу нь орос эсвэл англи хэл дээр байх ёстойг тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Эх сурвалж: www.polit.mn