С.САРУУЛ

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хязаалангийн уралдаанд 286 хурдан үрээ бүртгүүлснээс 114 хурдан хязаалан мордсон байна.

Төрийн их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Г.Ганбаярын хар түрүүллээ. Уралдаач М.Тэнүүн

Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Т.Ууганбаярын цавьдар удааллаа. Уралдаач П.Пүрэвбат

Айргийн гуравт Төв аймгийн Баян сумын харьяат, нийслэлийн Алдарт уяач Д.Пүрэвсамбуугийн хээр хурдалжээ. Уралдаач Б.Одгэрэл

Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Заг сумын уугуул З.Пүрэв-Очирын зээрд. Уралдаач Б.Буянтөгс. Харин айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уугуул Д.Лхагвасүрэнгийн хүрэн хурдаллаа. Уралдаач М.Отгонтэнгэр

Эх сурвалж: www.polit.mn