С.САРУУЛ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын эрлийз дунд насны ангиллын хурдан морины уралдаан Хүй долоо худагт боллоо.

Энэхүү ангилалд 130 гаруй хүлэг уралдсанаас түрүү магнайд: Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хээр, аман хүзүүнд: Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр хурдалсан бол айргийн гуравд Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, Манлай уяач Н.Хүрлээгийн хээр,  айргийн дөрөвд: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Отгонлхагвын хүрэн, айргийн тавд: Архангай аймгийн Хотонт сумын уугуул Д.Лхагвасүрэнгийн хүрэн хурдаллаа.

Эх сурвалж: www.polit.mn