С.САРУУЛ

Япон улс коронавирусын цар тахлын улмаас зогсоогоод байсан зарим олон улсын нислэгүүдээ  шат дараатай сэргээж эхлэхээр төлөвлөж байгааг тус улсын хэвлэлүүд  Засгийн газрын эх сурвалжаас эш татан мэдээлжээ.

Эхний ээлжинд Австрали, Шинэ Зеланд, Тайланд, Вьетнам улсуудаас тодорхой тооны зорчигч хүлээж авах яриа хэлэлцээг долдугаар сарын 18-нд эхлүүлэхээр болсон байна. Харин дараагийн ээлжинд Хятад, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг Азийн 10 улстай хилээ нээх яриа хэлэлцээ хийхээр төлөвлөсний дотор Монгол Улс багтжээ. Түүнчлэн Бруней, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур улсуудаас мөн зорчигч хүлээн авах яриа хэлэлцээг хийж эхэлнэ гэжээ. Уг ажлын хүрээнд тус улс ирэх есдүгээр сар гэхэд нисэх буудлуудад хийгдэх “PCR” оношилгооны тоог өдөрт 10 мянга болгон нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Одоогийн байдлаар Японы олон улсын нисэх буудлууд өдөрт 2,300 орчим хүнийг оношилж байна.Япон улс нь коронавирусын тархалтыг хязгаарлах зорилгоор дэлхийн 129 орны иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглоод байгаа ажээ.

Эх сурвалж: www.polit.mn