С.САРУУЛ

Орон нутгийг зорих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Тэгвэл цагдаагийн байгууллагаас бүх зорчигчийг хамгаалах бүс заавал зүүхийг шаардаж, хамгаалах бүс хэрэглээгүй бол  Улаанбаатар хотоос гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй талаар  ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Чимэдбат "Тээврийн хэрэгслийн ард суусан зорчигч нар  хамгаалах бүх хэрэглэхгүй байна.Хамгаалах бүс хэрэглээгүй жолооч, зорчигчидтой тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй.Ялангуяа, хамгаалах бүс хэрэглээгүй, жолооч, арын суудлын зорчигчтой тээврийн хэрэгслийг аймгууд руу оруулахгүй, гаргахгүй буюу замын хөдөлгөөнд оролцуулахгүй" хэмээн анхааруулав.Улаанбаатар хотын товчоодод ажиллаж буй алба хаагчид хамгаалах бүс хэрэглээгүй жолооч, зорчигчдын бүсийг зүүлгэж, шаардлага тавьж байна.

Эх сурвалж: www.polit.mn