С.САРУУЛ

Засгийн газар өчигдөр /2020.07.08/ үдээс хойш “бүтэн” болж танхимын сайд нар тангараг өргөснөөр тамгаа гардаж авсан юм.  У.Хүрэлсүхийн танхимын шинэ  сайдуудын нэг нь Я.Содбаатар. Тэрээр Шадар сайдын тамга гардсанаар баяр наадам, УОК-ын ажил түүний эрх мэдэлд шилжлээ.

Тэгвэл шинэ Шадар сайд тамгаа гардангуутаа өчигдөр үдэш Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороог яаралтай зарлан хуралдуулж баяр наадмын хөтөлбөрийг өөрчлөн баталсан байна. Хэд хэдэн зүйлсийг өөрчилсний нэг нь Хурдан морины уралдаан. Тодруулвал гурван насны эрлийз морины уралдааныг явуулахаар болжээ. Наадам эхлэхэд хоёр өдөр л үлдээд байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn