С.САРУУЛ

Чингэлтэй дүүргийн 13-р хороо Хайлаастын зам, сургуулийн 14-р гудамжны урд замд 13 автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Howo маркийн 44 настай, эрэгтэй жолоочтой бетон зуурмагийн миксер автомашин Mutsibishi Pajero, Nissan Datsun, Honda insight, Hyundai starex, Land cruiser, долоон Toyota Prius маркийн автомашинууд болон гурван айлын хашаа мөргөсөн байна. Ослын улмаас 34 настай, эрэгтэй Э, 28 настай, эрэгтэй Э, 38 настай, эрэгтэй С, 38 настай, эрэгтэй Б нарын таван хүн гэмтжээ. Тухайн үед осол гаргасан миксер нь 8 куб бетон зуурмаг тээвэрлэж явсан байна. Тиймээс жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Эх сурвалж: www.polit.mn