Канье Уэст Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэв

0
хуваалцах
213
үзсэн

Канье Уэст  © AP Photo/Michael Wyke

 

Д.АРИУН

Америкийн рэппэр Канье Уэст улсынхаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийджээ. Тэрээр энэ талаар өнгөрсөн бямба гаригт Twitter хуудастаа бичсэн байна.  Тэрээр “Би АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ” гэсэн байна. Гэхдээ тэрээр ямар намаас вэ гэдгээ тодорхой хэлээгүй байна. Мөн энэ жил болох сонгууль мөн эсэх гэдгийг тодорхой ойлгогдохоор бичээгүйг хэвлэлүүд онцолжээ.

Канье Уэстын тухайд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж ам нээж байсан нь нэг бус удаа.  Дараагийн сонгууль буюу 2024 онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ өмнө нь тодорхой хэлж байсан билээ.

Канье Уэст бол Америкийн хамгийн алдартай рэп дуучнаас гадна бас манай гаригийн хамгийн баян рэппэрүүдийн нэг. Хөгжмийнхөө хувьд тэрээр Grammy-ийн 20 шагналын эзэн бол, хөрөнгө чинээгээрээ Forbes сэтгүүлийн жагсаалтад багтсан албан ёсны тэрбумтан. Дөрөвдүгээр сард Forbes сэтгүүл түүний хөрөнгийг 1,3 тэрбус доллар болсон хэмээн үнэлснээ зарлаж байсан билээ.

Эх сурвалж: www.polit.mn