С.САРУУЛ

“Жи тайм  корпоррейшн” ХХК нь 11.398 иргэнд 25.801.303.770 төгрөгийн хохирол учруулсан  586 хавтастай 11398  хохирогчтой “Жи тайм”  сүлжээтэй холбоотой шүүх хуралдаан өнөөдөр /2020.07.08/ товлогдсон ч хоёр дахь удаагаа хойшиллоо. Хохирогчдын нэрсийн жагсаалт, шүүх хуралдааны товыг  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цахим сайтад байршуулаад байгаа юм.  2020 оны зургадугаар сарын 23-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүгдэгч  Э.Оюунчимэг нараас  гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж,  анхан шатны шүүх хуралдаанаар уг  хүсэлтийг шийдвэрлэхээр болсон юм.   “ЖИ ТАЙМ”-ын гэх тодотголтой Э.Оюунчимэгт холбогдох шүүх хуралдаан шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцаж дуусаагүй, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболдоос шүүх хуралдаанд гэрч, шинжээч оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч энэ сарын 17-ны өдрийн 09.00 цагт товлов.

Мөн улсын яллагч М.Очбадрахаас гаргасан саналыг үндэслэн шүүгдэгч Э.Оюунчимэгт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээн дээр давхардуулан “Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт” тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.

Эх сурвалж: www.polit.mn