С.САРУУЛ

Монгол Улсын 31 дэхь Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа бүрдүүлж сайд нарынхаа нэрийг анхдугаар чуулганд танилцуулж байна. Энэ удаагийн Засгийн газарт Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдаар тус яамны ТНБД-аар ажиллаж байгаа Лхагвын Цэдэвсүрэн ажиллахаар боллоо.

Тэгвэл Боловсролын сайдын боловсролыг шинжицгээе.

Л.Цэдэвсүрэн 1967 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. 53 настай. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

- 1985 онд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 13 дугаар дунд сургууль

-1994 онд Монгол Улсын Хууль зүйн сургууль

- 2005 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг тус тус төгссөн.

-1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин -1994-1996 онд Соёлын яамны Тамгын газрын хуулийн зөвлөх

- 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт сайдын туслах, хуулийн зөвлөх

- 2000-2004 онд Төрийн захиргааны хамтын ажиллагааны газарт хуулийн зөвлөх, хэлтсийн дарга

- 2004-2017 онд мөн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга

-2019-2020 онд мөн яамны Хуулийн хэлтсийн дарга

- 2020 оноос одоог хүртэл мөн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байна.

Эх сурвалж: www.polit.mn