С.САРУУЛ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр хуралдаж сайдуудын нэрийг тодруулж дэмжсэн. Тэгвэл Ерөнхий сайд танхимынхаа сайд нарынхаа нэрийг өнөөдөр өглөө /2020.07.08/ Ерөнхийлөгч, УИХ-ын даргад өргөн барьсан бол яг одоо чуулганы хуралдаанд танилцуулж байна.

Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөлөөр Эрүүл мэндийн сайдад Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн даргаар ажиллаж байсан Б.Цогтбаатарыг дэмжсэн бол өнөөдөр өөрчлөгдөж түүний Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал Т.Мөнхсайханы нэрийг оруулж ирлээ. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг УИХ-д танилцуулсны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж байна.

Эх сурвалж: www.polit.mn