Б.ДОЛЖИН

Эрүүл мэндийн яам коронавирусын нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр таван хүнээс коронавирус илэрч манай улсын батлагдсан тохиолдол 225 боллоо. Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 6-нд дөрвөн лабораторид 757 хүний сорьцод шинжилгээ хийхэд 752 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Сайн мэдээ нь БНСУ-аас ирсэн хоёр, Казахстанаас ирсэн дөрвөн иргэн эдгэрлээ. Ингэснээр нийт зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран, дараагийн ажиглалт руу шилжиж байна. Эдгэрсэн хүмүүсийн хоёр нь Сөүлийн онгоцоор, дөрөв нь Нур Султанаас ирсэн” гэж ярилаа. Шинээр батлагдсан таван тохиолдлын нэг нь ОХУ-ын иргэн юм байна. Тиймээс гэр бүлийн хүмүүсийг нь ойрын хавьтал гэж үзэж тусгаарлажээ. Харин Алтанбулагийн боомтоор өчигдөр орж ирсэн 85 иргэний шинжилгээний хариу өнөөдөр гарна.

Эх сурвалж: www.polit.mn